top of page
Nabeya poster (900 x 900 px) (6).png

БИДНИЙ ТУХАЙ

       “Набэяа Монгол” ХХК нь Япон улсын “Набэяа Шёотэн” ХХК-н хөрөнгө орууллалтаар 2014 онд Япон улсын Чиба мужид тариалж, цайруулан савласан цагаан будааны импорт, худалдаа эрхлэх зорилготойгоор байгуулагдсан.

      “Набэяа Шёотэн” ХХК-нь Эдо тооллолын үе болох 1827 оноос эхлэн Япон улсын Чиба мужид цагаан будаа тариаланчдын талбайгаас хурааж анхны боловсруулалт хийж хальслан цайруулж савлан худалдаанд гаргадаг найман үе дамжсан будааны арилжаа эрхлэгч байгууллага ба 2014 оноос эхлэн Монгол улсад экспортод гарган энэ хугацаанд зах зээлд танигдаж, хэрэглэгчдийн итгэл  талархлыг хүлээх хэмжээнд хүрээд байгаа бөгөөд бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж борлуулалтыг хариуцан ажиллаж байна.

“Набэяа Шёотэн” ХХК-ны Гүйцэтгэх захирал Сайто Тошиюүки Япон улсын Ус тариалан Хөдөө аж ахуйн яамны итгэмжлэгдсэн тариалангийн түүхий эд шалган байцаагч: Цагаан будааны зэрэглэлийг тогтоодог тул бүтээгдэхүүний чанарыг чухалчилж үздэг. Монгол улсад үйл ажиллагаа эрхлэх болсон маань Монгол улсад хүнсний стандарт, эрүүл ахуйг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготойгоор Япон цагаан будаа болон хүнсний бүтээгдэхүүнийг Монгол хүний гар дээр сэтгэл хангалуун хэрэглэж чадах өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнийг хүргэх юм.

    Импортын замын маршрут нь Япон улсын Ёокохама боомтоос БНХАУ-ын Тяньжин боомтод далайн тээврээр ирж, тус боомтоос төмөр замын тээвэрт ачигдан ирдэг. Ирсэн будааг гаалийн бүрдүүлэлт хийн, хүлээн авч, бид өөрийн үйлдвэрийн агуулахад буулган, хадгалж, худалдаанд шууд гаргадаг билээ.

Будааг тариалах

Бидэнд маш олон түнш бий бөгөөд тогтмол баталгаатай үйл ажиллагаа явуулдаг. Бидэнд жил бүр гэрээ байгуулдаг 800 гаруй тариаланч байдаг бөгөөд тэдгээр тариаланчдаас будаа худалдаж авдаг. Цагаан будаа жил бүрийн 8, 9-р сард цуглуулж, жилийн турш нийлүүлдэг.Манай компани нь Японы Чиба мужид яг хаана, хэн гэдэг тариаланч, ямар аргаар хэрхэн тариалж байгааг баталгаатай тодруулж мэддэг.

Будааг цайруулах

Амттай будаа хүргэхийн тулд маш нарийн технологи шаардсан тоног төхөөрөмжийг ашигладаг. Кошихикари будааны өнгөлөх аргыг өдөр бүр өөрчилдөг, нягталж шалгадаг. Учир нь уур амьсгал өдөр бүр өөр өөр байхаас гадна чийгшил, температураас хамааран бид будаа өнгөлж цайруулах жорыг тохируулах ёстой болдог. Бид будаа цэвэрлэхдээ даралт, урсац, цайруулалт гэх мэт олон хүчин зүйлийг үргэлж анхаарч хариуцлагатай ажилладаг.

Будааны чанар

"Набэяа Шёотэн" компани нь 

 "Хяналт шалгалт, чанарын байгууллага" бөгөөд будааны чанарт төдийгүй будааны худалдаа наймааны чиглэлд хяналт шалгалт, бүртгэл явуулдаг. Үйл ажиллагааны хувьд тариаланчдаас бидэнд илгээсэн будааны чанарыг шалгах, будааны зэрэглэл тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс бид аюулгүй, амттай будааг баталгаатай хүргэж чадна.

Холбоо барих

Хаяг

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Оршил төв 502 тоот

Холбоо барих утас

7711-1351, 8907-6392, 8050-1351

Email хаяг

  • Facebook
  • Instagram
bottom of page